Арваннэгдүгээр сарын 16-ны Пүрэв гарагт болох зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.

09.00 цагт: 

Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.  

10.00-15.00 ЦАГТ: 

ШУА-ийн хүрээлэнгүүдийн II байранд: “Дэлхийн философийн өдөр”-ийг тохиолдуулан “Философи ба уран зураг” эрдэм шинжилгээний хурал болно. Хуралд ШУА-ийн Философийн хүрээлэн, МУБИС, СУИС, МУИС, Зүүн хүрээ Дашчойлин хийдийн багш, судлаачид 20 орчим илтгэл хэлэлцүүлнэ.

11.00 ЦАГТ: 

ОБЕГ-т: Монгол Улсын Шадар сайдын ивээл дор энэ сарын 20-22-нд “Эрсдэлийн Үндэсний форум”-ыг зохион байгуулах талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 8615-0069.

11.40 ЦАГТ: 

-Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар тус намын удирдлага Нийслэлийн намын даргын сонгуультай холбогдуулан мэдээлэл хийнэ.  Утас: 9922-1368.

Монголын үндэсний музейд: Уран хатгамалчдын улсын IV уралдааныг зохион байгуулж, зөвлөгөөн болно. Энэ сарын 17-нд Уран хатгамалчдын Үндэсний анхдугаар чуулган Төрийн ордонд болох юм. 

-Монголын Үндэсний музейд: “МОНГОЛ НУТАГ ДАХЬ БУГАН ЧУЛУУН ХӨШӨӨ” үзэсгэлэн үргэлжлэн гарч байна. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу