Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр (2023.11.16) эхэлж байна.

Тус тэмцээнд манай улсаас  дасгалжуулагч Б.Золбоо, Б.Оюун-Эрдэнэ нарын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөхөөр Тайландыг зорьжээ. Тус тэмцээнээс зөвхөн нэг тамирчинд “Парис-2024” зуны паралимпийн наадамд өрсөлдөх эрх олгож байгаа юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу