УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн /2023.11.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  гишүүд үг хэлж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нөгөө 100 мянган хүний санал яасан бэ, Г.Занданшатар дарга аа. Монголын төрийн бодлогыг би ерөөсөө ойлгохоо байлаа. 100 мянган хүн хуйлраад л НӨАТ-ын буцаан олголтыг нэмэх санал өгөөд байсан. Гэтэл байхгүй” гэлээ. 

Сануулахад, өнгөрөгч аравдугаар сарын 17-нд УИХ-ын дарга Г.Занданшатар D-өргөдөл цахим системд “НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 болгон нэмэгдүүлэхийг дэмжиж байна уу?” гэсэн санал асуулга тавьсан билээ.

Уг саналыг зургаа хүрэхгүй хоногийн хугацаанд 104 мянга 791 иргэн дэмжсэн. Улмаар УИХ-аар хэлэлцэх нөхцөл бүрдсэн ч одоог хүртэл хэлэлцээгүй, Төсвийн байнгын хороонд ажлын хэсэг байгуулсан байдалтайгаар гацаад байгаа юм. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу