Волейболын Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирал арваннэгдүгээр сарын 1-нд эхэлсэн. Энэ улиралд эрэгтэй зургаа, эмэгтэй найман баг өрсөлдөж буй юм. 

Улирлын эхний тойрог арваннэгдүгээр сарын 13-нд дуусаж, эрэгтэй багуудыг Өмнөговь Шанх Транс, эмэгтэй багуудыг Хөвсгөл-Эрчим клуб тэргүүлсэн. 

Хоёрдугаар тойргийн тоглолтууд маргааш /2023.11.17/ эхэлнэ. Нэгдүгээр тойргийг ямар ч телевизээр шууд дамжуулаагүй бол хоёрдугаар тойргийг МҮОНРТ-ийн спорт сувгаар шууд дамжуулахаар болжээ. 

Маргаашийн тоглолтын хуваарь:

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу