Өнөөдөр /2023.11.17/ болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

10.00 ЦАГТ:

Төрийн ордонд УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.

10.00 ЦАГТ: 

“Цэпү” эмнэлэг 60-аас дээш насны эрэгтэйчүүдийг үнэ төлбөргүй үзэж, оношлох, эрэгтэйчүүдэд хэрэгтэй эм, витаминаар хямдралтай үйлчлэхээ мэдээлнэ. Утас: 9909-0609.

11.00 ЦАГТ:

“ЗМ” сонины мэдээллийн төвд “Дэлхийн жорлонгийн өдөр”-ийг тохиолдуулан байгаль орчны мэргэжилтнүүд нүхэн жорлонгийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 ЦАГТ:

“ЗМ” сонины мэдээллийн төвд нүүрсний хулгайн нээлттэй сонсголд иргэд хяналт тавих, мөн хууль бусаар алт олборлогчдоос болж малчдын бэлчээр сүйдэж байгаа талаар ТББ-уудаас мэдээлэл хийнэ.

-Их Британийн Лондон хотын Вест Энд-ийн Колесиум театрт Монгол Улсын Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг “Монгол хаан” нэртэйгээр нээлтээ хийнэ. Уг жүжиг нь арванхоёрдугаар сарын 2-ны өдрийг дуустал тус театрт тавигдах юм.

-Төрийн ордонд: Уран хатгамалчдын улсын анхдугаар чуулган болно. 

-Дархан-Уул аймгийн төв Дархан хотод “Өвлийн идэш-2023” худалдаа эхэлнэ.

-“Мишээл Экспо” төвд: “Олон улсын дистрибьютерүүд Монголд-2023” үзэсгэлэн худалдаа нээгдээд байна. БНХАУ-ын 30 гаруй, БНСУ-ын 10 гаруй, нийт 100 гаруй ААН оролцож буй тус үзэсгэлэн энэ сарын 19-н хүртэл үргэлжилнэ.

-Оюутны эрхийг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. 

-АН-ын нийслэлийн намын даргын сонгууль болно. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу