Автобусны буудал дээр нэгэн эмэгтэйн үснээс зулгааж, танхайрч буй залуугийн бичлэг цахим сүлжээнд түгсэн билээ. Тус хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст шалгаж буй талаар бид мэдээлсэн. 

Шалгалтаар иргэн иргэн Э гэр бүлийн хүчирхийллийг иргэд хэрхэн хүлээж авах, түүний хор уршгийн талаар нийтэд ойлгуулах зорилгоор бичлэг хийж, цахим сүлжээнд нийтэлсэн нь тогтоогдсон байна.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй хэмээн үзэж, түүнд 100 нэгжтэй тэнцэх буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оноожээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу