“Монголын төмөр зам” ТӨХК-ийн  Эдийн засаг, хөрөнгө оруулалтын газар “Эерэг харилцаа, зөв хандлага” сарын аяныг санаачлан байгууллага, хамт олон болон нийгэмд чиглэсэн олон ажлыг үе шаттай хэрэгжүүлсээр ирсэн бөгөөд өчигдөр (2023.11.16) “Амьдрал бэлэглэе” уриан дор цусаа бэлэглэх сайн үйлсийн аянд хамт олноороо оролцож, 150 хүнд амьдрал бэлэглэлээ.
Удирдлагууд цусны донорын үйлсийн талаар халуун дотноор ярилцан, мэдээлэл солилцож, тус аяныг өргөжүүлэн тогтмол хугацаанд зохион байгуулж байхаар болжээ.
Сайн дурын, авлагагүй цусны донорын эгнээнд нэгдсэн танай хамт олонд ажлын өндөр амжилт, амьдралын их аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу