Дорнод аймгийн Чулуунхороот сумын /Эрээнцав/ Цагаанчулуут багийн Жирмийн нуур гэдэг газар энэ сарын 16-ны өдрийн 11:00 цагийн орчим малчин З нь малдаа явганаар яваад сураггүй болсон тухай дуудлага мэдээлэл мөн өдрийн 21:00 цагт ОБГ-т ирсэн байна.

Дуудлагын дагуу тус сумын мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд тус сумын харьяат малчин З /27 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг 22:10 цагаас зохион байгуулж гэрээс нь баруун урд зүгт 13 км-т “Бор-Овоо” гэдэг газар малтайгаа төөрсөн байсныг эсэн мэнд олж ар гэрт нь хүлээлгэн өгчээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу