УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж, хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Ялын бодлогыг чангаруулж, авлигалын эсрэг хууль баталсан ч авлига буурахгүй байна. Үүний үндсэн шалтгаан бол дээр байгаа хүмүүс нь олон жилийн туршид тоогоо алдсан их хэмжээний хулгайд холбогдсоноос болж байна.

Дээд дарга нар ингэж байгаа юм чинь бид ч гэсэн авлига авна гэдэг байдлаар асуудалд ханддаг болсон. Сүүлийн үед төрийн дунд, доод шатны алба хаагчид МАН ийм их муу нэр хүндтэй байгаа юм чинь сонгуульд ялагдах юм байна. Тийм учраас бушуухан идэж, уугаад авья гэдэг хандлагатай болсон.

Зөвхөн нүүрсний хулгайтай тэмцсэний үр дүнд хагас жилийн төсвийн орлого 23 хувиар давуулан биелж байна. Нүүрснээс гадна ЖДҮ, Хөгжлийн банк, концесс, оффтэйк гэрээ, төмөр замын хулгай, ногоон автобус, боловсролын зээлийн сан гээд олон асуудал байна.  Эдгээрт холбогдсон хүмүүс нэгэндээ барьцаалагдаад үг хэлж чадахаа больсон. Энэ л хамгийн том асуудал болоод байна.

Хулгай хийсэн хүмүүсээ шийтгээд явмаар байна. Та бүхэнд бүх эрх мэдэл бий. 2012-2016 оны хооронд асуудал гаргасан АН-ын хүмүүст хариуцлага тооц л доо. Тэр хүмүүс гудамжинд зүгээр явж байна” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу