УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж, хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Б.Пүрэвдорж гишүүн туршлагатай улс төрч. Нам дотроо авлигачдадаа шахагддаг юм шиг байна лээ. Авлига бол Монголын зовлон, хүний эрхийн дайсан болчихоод байна. Авлигаасаа салах бол тухайн улс төрийн намын өөрсдийнх нь асуудал. МАН чичлүүлээд, шүүмжлүүлсэн ч өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдүүлнэ. Үе хурдтай солигдож, сайн цаг наашилж байна.

Харин АН өөрсдөдөө анхаармаар байна. Нүүрсний сонсголыг таслан зогсоох, хийлгэхгүй байх санаархалд АН битгий татан ороогдоорой. Танай нам одоо хүртэл хулгайчдаасаа салж чадахгүй байна. Б.Пүрэвдорж шиг шударга гишүүдээ гаргахгүй байгааг би гайхдаг. Өнөөх л авлигачидтайгаа 20 жил явж байна. Өөр намын дотоод асуудалд  оролцох нь улс төрийн соёлгүй хэрэг гэдгийг ойлгож байна. Гэхдээ нэгэнт ард түмэн нүүр царайг нь мэдчихсэн мафийн эздээсээ хамтдаа салцгаая” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу