УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж, хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бид хоёр долоо хоногийн дараа нүүрсний сонсгол хийх гэж байна. Энэ үеэр МАН Засгийн эрх барьсан он жилүүдэд дийлэнх хулгай яригдана. Энд намчирхал, ямар нэг дарга цэргийн хаацайлал байхгүйгээр асуудал илчлэгдэнэ. Авлигачдын үнэн нүүр царайг ил болгоно. УИХ-ын танхимд яригдаж, олон удаа асуугдсан жинхэнэ хулгайч илчлэгдэнэ” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу