УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж, хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Хаана төрийн өмч байна, тэнд хулгай тасрахгүй байна. Эрдэнэтийн 49 хувиас эхлээд ард түмний төлөөллийн дээд байгууллагаар оруулалтгүйгээр хэдэн их наяд төгрөгийн ордыг үйлдвэртэй нь авч байсан асуудал бий.

Дубайн гэрээнээс эхлээд байгалийн баялгийг ард түмэнд хүртээх үзэл санааг, нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд ч танилцуулалгүйгээр гадаад улсын компанийн захирлын гал тогооны өрөөнд шийдвэрлээд, өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаад явж байна. Тэр Ерөнхий сайдыг авчрахын тулд манай яам АНУ-ын авлигатай тэмцэх байгууллагын албаны хүмүүстэй уулзалт хийгээд явж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу