УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж, хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Д.Дорлигжавыг Ерөнхий прокурор байхад шалгагдаж байсан нүүрсний бүх хэрэг хэрэгсэхгүй болж, хаагдсан юм билээ. Хэрэв тэр үед хуулийн хариуцлага тооцож, энэ бүхнийг илчилж байсан бол өнөөдөр бид ийм үр дагаврыг яриад суухгүй байлаа. Тухайн үед хаагдсан нүүрсний гэх 10 орчим хэргийг бүгдийг нь сэргээсэн” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу