Найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” уран сайхны кино Хятад, Хонконгийн олон улсын “Pingyao International” кино наадмаас хоёр шагнал хүртжээ. 

Бүтэн нэг сар үргэлжилж, 100 гаруй кино оролцсон Hong Kong Asian Film Festival -аас бид “New Talent”, “3алуу шүүгчдийн шагнал” “Шилдэг найруулаг” -ыг тус тус хүртлээ. Уг наадам нь ердөө хоёр шагналтайгаас хоёулыг нь СЭР СЭР САЛХИ кино аваад байна.

“Сэр сэр салхи” Венецийн кино наадамд нээлтээ хийснээс хойш одоогоор дэлхийн 12 орны 15 гаруй кино фестивальд амжилттай оролцож, орон орны үзэгчдэд киногоо толилуулаад байгаа ба цаашид ч бас мөн тооны фестивалиудад оролцох төлөвлөгөөтэй байгаа тухай ГҮРҮ медиа мэдээллээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу