УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2023.11.17/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар Ерөнхий сайдын мэдээллийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцуулж, хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Сүүлийн жилүүдэд анхан шатны шүүхүүдээс гарч байгаа шийдвэрүүд иргэдийг босгох нь байна. Том дүнтэй авлига, албан тушаалын хэргүүдийг хэдэн төгрөгөөр торгосон болоод толгойг нь илээд явуулаад байна. 2.7 тэрбум төгрөгийн хахууль авсан Хөдөлмөрийн баатрыг 20 саяар торгоно гэж юу байх вэ дээ. Ийм болохоор ард түмний итгэл нурж байна” хэмээн ярилаа. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу