Хүүхэлдэйн театрын шинэ уран бүтээл “Манжин” хүүхэлдэйн жүжиг маргааш (2023.11.18) нээлтээ хийнэ. Орос ардын үлгэрээс сэдэвлэсэн энэхүү жүжгийн найруулагчаар Г.Гандөш ажиллажээ. Тус жүжгийг гурваас дээш насныхан үзэх боломжтой бөгөөд 40 минут үргэлжилнэ.

Бямба гарагт нээлтээ хийх жүжгийг мөн энэ сарын 19-нд 11.00, 15.00; 25-ны 11.00; 26-ны 11.00, 13.00 цагаас мөн толилуулна.

Жүжгийн танилцуулга

Эрт урьдын цагт тариачин өвгөн эмгэний хамт амьдран суудаг байжээ. Өвгөн амтат ногоо тарьж, “Аварга ногоочид”-ын уралдаанд жил бүр оролцдог бөгөөд энэ жил ч мөн адил оролцохоор шийдэн, маш том ногоо ургуулж байтал будаа тариа, үр үндсээр хооллодог сахилгагүй хулгана тарьсан ногоог нь сүйтгэчихэв.

Өвгөн тэмцээнд оролцож чадахгүй болсондоо сэтгэлээр унахыг харсан муур, нохой, мөн зуны амралтаараа өвөөгийндөө ирсэн ач охин гурав сахилгагүй хулганыг барихыг хичээнэ.

Хүнсний ногоо идэх дургүй ач охин өдөр бүр хоолныхоо ногоонуудыг ялган, хулганы үүрний дэргэд тавьж байсан нь сахилгагүй хулганыг эрүүл чийрэг, хүч чадал ихтэй болгож орхижээ.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу