Жүдо бөхийн өсвөр үеийнхний Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистан улсын нийслэл Ташкент хотод энэ сарын 16-17-нд болж өнгөрсөн. Энэхүү тэмцээний 70 кг-ын жинд Монголын бөх А.Дуламсүрэн алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүллээ. 

Тэрбээр шигшээ барилдаанд Казахстаны бөхийг даралтаар цэвэр ялсан бол энэ жинд хүрэл медалийг Энэтхэг, БНСУ-ын тамирчид авлаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу