Буриадын нэгэн тосгоны оршин суугчийг зодож, амь насыг нь хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй Монгол Улсын иргэнийг саатуулсан талаар Иволгинский дүүргийн шүүхээс мэдээлсэн байна.

Монгол Улсын иргэн Энэ оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Xoйтoбэe сууринд Буриад улсын иргэнтэй маргалджээ. Урьдчилсан шалгалтаар, гадаадын иргэн тосгоны иргэний нүүр, толгойн тус газарт баруун, зүүн нударгаараа болон модоор цохиж, хүнд гэмтэл учруулсан нь тогтоогдсон байна. Хохирогч шархаа даалгүй нас баржээ.

Иволгинский дүүргийн шүүхийн бүрэлдэхүүн арваннэгдүгээр сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцаад, Монгол Улсын иргэнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Эх сурвалж: ARIGUS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу