Эль Сальвадорын нийслэл Сан Сальвадор хотноо өнгөрсөн Бямба гарагийн орой, жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг гоо бүсгүй шалгаруулах тэмцээний сүүлийн шалгаруулалт болж, Никарагуа улсын иргэн Шейннис Паласиос 2023 оны “Дэлхийн мисс”-ийн титмийн эзнээр тодорсон байна. Тайландын Аннтониа Порсилд удаахь байрт шалгарчээ.

Паласиос ялалт байгуулсан нь никарагуа бүсгүй “Ертөнцийн мисс”-ээр тодорсон анхны тохиолдол юм. Тэрбээр өмнө нь 2017 оны “Өсвөрийн мисс” тэмцээнд Никарагуаг төлөөлөн оролцож, шилдэг 10-т шалгарсан бөгөөд 2021 оны “Дэлхийн мисс” тэмцээнд оролцож байжээ.

Дэлхийн 84 орны үндэсний тэмцээний ялагчдыг загвар өмсөгч Халима Аден, “Queer Eye” киноны од Карсон Крессли, TikTok-ын хамгийн өндөр орлоготой оддын нэг Авани Грегг болон “Тринидад ба Тобаго”-гийн Жанел Комисс (Miss Universe 1977), Францын Ирис Миттенэр (Miss Universe 2016) нарын шүүгчид шүүсэн байна.

Бямба гарагийн орой болсон тэмцээний эхэнд хагас шигшээд шалгарсан 20 оролцогчийн нэрийг зарлажээ.

Паласиос сүүлийн шатанд “Хэний амьдралд нэг өдрийг өнгөрөөхийг хүсэж байна вэ” гэсэн асуултад “XVIII зууны Британийн философич, феминист Мэри Воллстоункрафт” гэж хариулаад, “Тэрбээр хил хязгаарыг эвдэж, олон эмэгтэйд боломж олгосон” гэж хэлсэн байна. Мөн Паласиос орчуулагчаар дамжуулан “Өнөөгийн эмэгтэйчүүдийн хувьд ямар ч хязгаарлалт байхгүй” гэж нэмж хэлжээ.

Колумбын мисс Камила Авелла, Пуэрто-Рикогийн мисс Карла Гуилфу нар тэмцээний эхний таван байрт шалгарсан бол шилдэг 10-т Испанийн Афина Перез нар багтсан байна. Паласиос 2022 оны Дэлхийн мисс, АНУ-ын Р’Бонни Габриэлийн халааг авчээ.

Шейнис Паласиос Төв Америкийн их сургуулийг олон нийтийн харилцаа чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн байна. Оюутан ахуйдаа волейболоор хичээллэдэг байсан тэрбээр өдгөө жүжигчин, брэндийн төлөөлөгчөөр ажилладаг ажээ.

Эх сурвалж: CNN, THE MIRROR
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу