Гурван настай хүүг хойд эцэг нь зодоод, эмнэлэгт хүргэж, улмаар зугтсан талаар өчигдөр мэдээлсэн.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Г.Мөнхбаяр дараах мэдээллийг өгч байна. 

-Баянгол дүүргийн 10-р хорооны …. хотхоны … тоотод гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө гурван настай эрэгтэй Б нь бусдад зодуулж, гуравдугаар сарын 8-ны өдрийн 09:40цагийн орчимд ГССҮТ ухаангүй байдалтай ирж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна.

-Шалгалтын явцад хүүгийн ээж Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хоёр хүүхдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд Б-гийн төрсөн эх болон түүний хамтран амьдрагч Э нар нь эмнэлгийн байгууллагад хүргээд, зугтсан. Улмаар Э-г цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжилж, хойшлуулшгүйгээр баривчилсан.

-Хүүгийн биеийн байдал хүнд, ухаангүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагаас гэмтлийн зэргийг нь тодорхойлохоор шинжээч эмч томилсон.

-Э нь өмнө нь “Бусдын гэмт хөнгөн гэмтэл учруулсан” хэргээр ял эдэлж байсан бөгөөд энэ хэрэгтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-р зүйл, 12.1.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг Баянгол дүүргийн прокурорын газарт хүргүүлээд байна.

-Хүүгийн ээж Л нь яллагдагч Э тэй 2023 оны нэгдүгээр сараас хамтран амьдарч эхэлсэн гэх мэдээлэл бий.

-Гурван настай хүүгийн ах болох зургаан настай хүү өвөө, эмээ дээрээ хамгаалалтад байгаа.

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу