Лондон дахь Sotheby’s дуудлага худалдааны төвд, амьдралын чимчигнэсэн амтыг таашаадаг хүмүүст зориулсан, дэлхийн “хамгийн эрэлттэй” нэг шил шотланд виски өнгөрсөн Бямба гарагт 2.1 сая фунт стерлинг буюу 2.7 сая ам.доллараар зарагдсан байна.

Тус дуудлага худалдааны төвөөс мэдээлснээр, энэхүү нь 60 жил дарсны дараа 1986 онд ердөө 40 лонх савласан вискиний нэг ажээ.

Sotheby’s 750.000 евро буюу 1.2 сая фунт стерлинг (934.274 ба 1.4 сая ам.доллар) цуглуулна гэж таамаглаж байсан тул “шок”-нд орж, лонх нь 2,187,500 фунт стерлинг (2,724,967 ам.доллар)-ээр зарагдаж, шинэ дээд амжилт тогтоосон талаар AFP агентлагт мэдээлсэн байна.

Тус төв 2019 онд “The Macallan 1926” вискиг 1.5 сая фунт стерлинг (1.9 сая ам.доллар)-ээр худалдсан нь тухайн үедээ дуудлага худалдаагаар зарагдсан хамгийн үнэтэй виски болжээ. Өмнө нь буюу 2018 онд нэг лонхыг нь 1.5 сая ам.доллараар зарсан байна. 2011 онд Японд болсон газар хөдлөлтийн үеэр нэг нь устсан тул нийтдээ 11 лонх үлдсэн байсны нэгийг сая зарсан байна.

Өдгөө үлдсэн нь цуглуулагчдын өмчлөлд янз бүрийн шошготой хадгалагддаг аж. Дээрх вискинүүдийн 12-т нь Италийн зураач Валерио Адамигийн урласан шошгыг наажээ.

1926 оны “Macallan” брэндийн вискиний үнэ жил ирэх тутам нэмэгдэж байгаа аж.

Sotheby’s төвийн архи, согтууруулах ундааны худалдаа хариуцсан захирал Жонни Фоул “1926 оны “Macallan” дуудлага худалдаа зохион байгуулагч бүр зарахыг, цуглуулагч бүр авахыг хүсдэг виски болоод байна” гэж ярьжээ.

Дуудлага худалдаа эхлэхээс өмнө вискиний бөглөө, капсулыг “Macallan” үйлдвэрлэгчийн мэргэжилтэн ирж, шинээр сольсон байна.

“Macallan” виски үйлдвэрийн мастер Кирстен Кэмпбэлл “37 жилийн өмнө савласан энэхүү 60 жилийн настай гайхамшигт ундааны тагийг нээх нь маш онцгой ховор мөч юм. Шинэ эзэмшигчид тийм мэдрэмж төрүүлнэ гэж найдаж байна” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: CNN, BUSINESS INSIDER
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу