Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монголн Улсын төлбөрийн тэнцэл 2022 оны эхний есөн сард 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 791.4 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 19.0 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 6.0 (46.2%) их наяд төгрөгөөр өсчээ.

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 2023 оны эхний 10 сард 16.9 их наяд төгрөгт хүрч, тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн ашигтай гарсан байна.

Монгол Улс 2023 оны эхний 10 сард нийт 161 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 20.0 тэрбум америк долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 12.5 тэрбум америк доллар, импорт 7.6 тэрбум америк доллар болж, тэнцэл 4.9 тэрбум америк долларын ашигтай гарчээ.

Төлбөрийн тэнцэл 2022 оны эхний есөн сард 1.4 тэрбум ам.долларын алдагдалтай байсан бол 2023 оны эхний есөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 791.4 сая ам.долларын ашигтай гарсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу