Байтаг хилийн боомт хүртэлх 95 км тусгай зориулалтын авто замын төсөл өнөөдрөөс (2023.11.20)  хэрэгжиж эхэллээ. Ингэснээр баруун бүс, Ховд аймаг урд хөрштэй Булган, Байтаг гэсэн 2 боомтоор холбогдох боломж нээгдэх юм.
Тус замын төслийг “Жаргал инвестмент” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлснээр баруун бүсэд тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж, ачаа тээврийн урсгалыг сайжруулна.
Ирэх хавар авто замын бүтээн байгуулалтын үндсэн ажил эхлэхээс өмнө хэмжилт, дурдлага, карьерын хайгуул, өрөмдлөгө, материалын судалгаа шинжилгээний ажлууд хийгдэх аж.
Энэхүү авто замын төсөл хэрэгжсэнээр манай улсын нүүрсний экспорт даруй 10 гаруй сая тонноор нэмэгдэнэ гэдгийг Зам тээврийн сайд С.Бямбацогт шав тавих ёслолын үеэр хэллээ. Мөн Булган Үенч сумын малчид отор нүүдэл хийх, бэлчээр нутаг сэлгэхэд тус зам чухал ач холбогдолтой юм.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу