Хил хамгаалах ерөнхий газрын харъяа “Хилчин” клубын тамирчин, волейболын спортын мастер Ганболдын Энхнарантай ярилцлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрж өсөжээ. Тус сумын Нэгдүгээр сургуульд 2009 онд волейболын гүнзгийрүүлсэн сургалттай анги нээгдэж, 11 настайдаа тус ангид элсэн суралцаж эхэлсэн байна. 

-Та Волейболын спортод хэрхэн татагдан орж байв?

-Найзтайгаа сагсан бөмбөг тоглох гэж сургуулийн заал руу ороод, волейболын бэлтгэл хийж байгааг хараад, дурлаж хичээллэсэн түүхтэй. Манай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1-р сургуульд волейболын гүнзгийрүүлсэн сургалттай анги 2009 онд нээгдсэн юм. Хамгийн анхны ангид нь “Улаанбаатар” багийн тоглогч Д.Эрдэнэбулгантай хамт элсэн, төгсөж байлаа.

Тэмцээнд явахад зардал мөнгөний асуудал их гардаг. Харин бид тийм зүйлд санаа зовж үзээгүй. Сургуулиас маш их дэмжлэг үзүүлдэг байсан учир тоглолтынхоо хувцсыг аваад л тэмцээндээ явдаг байсан. Энэ нь спортоо орхихгүйгээр өдий хүртэл явахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. 

-Волейболын спорт танд ямар мэдрэмж өгдөг вэ?

Волейбол багийн спорт. Би гэдэггүй, нэгнээ гэдэг нь их гоё. Би оноо авбал миний өмнөөс багийнхан маань баярладаг. Тэр мэдрэмж үнэхээр сайхан.

-Энэ жилийн лигийн нэг тойрог дууслаа. Тамирчдын ур чадвар нэмэгдэж байна уу?

-Дээд лиг хэсэг хугацаанд завсарлаад, 2019 оноос эргэн зохиогдож эхэлсэн. Манай багийн тухайд 2021 оноос эхлэн лигт оролцсон. Энэ жил багууд сайн байна. Бараг бүх баг легионер тамирчинтай. Өмнөх жилүүдийнхээс илүү хүчтэй байна. Энэ жил Монгол Улсын шигшээ баг маань олон улсын чанартай тэмцээнүүдэд их явсан. Тийм учраас тамирчдын ур чадвар, туршлага нэмэгдэж, сайжирсан байна. 

Түүний дэлгэрэнгүй яриаг видео хэлбэрээр хүлээн авч үзнэ үү. 

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу