НЭМЭЛТ 10:50

Яллагдагч нарын өмгөөлөгч шинээр өмгөөлөгч авах, хууль ёсны төлөөлөгчийн шүүх хурал давхцсан гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр хүртэл хойшлууллаа. 

НЭМЭЛТ  10:10

Яллагдагчдын өмгөөлөгч нар шүүх хурлыг хойшлуулах хоёр үндсэн шалтгаан бий гэдгийг илэрхийлэн дэмжсэн тул шүүх хурал түр завсарлаж, хойшлуулах эсэхээ шийдэхээр боллоо.

НЭМЭЛТ 09:35

Хөтөл Цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Энэ хэрэгт 20 хүн, 2 хуулийн этгээд яллагдагчаар татагдаад байгаа юм.

“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВЬТАЙ ХОЛБООТОЙ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН
ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Өнөөдөр /2023.11.21/ Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Д.Эрдэнэбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Д.Ганбат, Л.Санжаадорж, Б.Болор, Г.Ганзориг, Д.Батжавхлан, Р.Мөнхтуул, Б.Мөнхсоёл, Д.Эрэвгийлхам, Д.Сугар, Д.Энхтунгалаг, О.Орхон, Н.Батбаяр, Ц.Пүрэвтүвшин, Ч.Энхболд, Ц.Нанзаддорж, Э.Шижир, С.Уранчимэг нарын 20 хүн, “Төмөр замын зураг төслийн институт” ХХК, “Кью Эс Си” ХХК нарын хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болно.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ийн ОХУ-ын эзэмших 49 хувийг тэргүүн ээлжинд Засгийн газарт худалдан авах давуу эрхээсээ татгалзаж, “Монголиан коппер корпрейшн” ХХК-д давуу байдал бий болгосон, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал бий болгосон, “Хөтөлийн Цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан, Төв аймагт тавигдсан автозамуудын шинэчлэлийн ажлын төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг гүйцэтгэсэн компанид давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 21.1 /Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах/, 22.1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 18.6 /Мөнгө угаах/, 22.5 /Хахууль өгөх/, 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Уг хэрэгт холбоотой редакцын өмнөх нийтлэлүүд: 

“Сахал” Д.Эрдэнэбилэгийг “Шувуу” ажиллагаагаар авчирч, шүүхийн танхимд суулгах уу

“Кью Эс Си” компани Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг 1300 цэцэрлэг барих мөнгөөр хохироожээ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу