Палестины радикал ХАМАС хөдөлгөөний Улс төрийн товчооны дарга Исмаил Хания Telegram хуудастаа нийтэлсэн мэдэгдэлдээ ХАМАС болон Израилийн эрх баригчид Газын зурваст эвлэрлийн гэрээ байгуулахад ойрхон байгаа талаар дурджээ.

Тэрбээр “ХАМАС болон Израиль “Газ дахь дайны дунд эвлэрлийн гэрээ байгуулахад тун ойрхон байна” гэж бичсэн байна. Мөн тэрбээр “ХАМАС Катар болон бусад зуучлагчдад хариугаа өгсөн” гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ажээ.

Израилийн Батлан ​​хамгаалах хүчний (IDF) хэвлэлийн төлөөлөгч Ричард Хэхт “Палестины радикал ХАМАС хөдөлгөөн 2007 оноос хойш Газын зурвас дахь “Аль-Шифа” эмнэлгийг цэргийн зориулалтаар ашигласаар ирсэн” гэж мэдэгджээ.

Хэхтийн хэлснээр, 2007 оны зургадугаар сард Газын зурваст ХАМАС бүлэглэл болон Палестины ФАТХ намын дэмжигчдийн хооронд мөргөлдөөн гарах үед зэвсэгт дайчдыг эмнэлэгт байнга байрлуулж байсан аж.

Израилийн Батлан хамгаалах хүчний төлөөлөгч “ХАМАС Газын зурваст эрх мэдлийг гартаа авсныхаа дараа “Аль-Шифа” эмнэлгийг бааз, командлалын байр болгон ашигласан” гэж тэмдэглэжээ. Нэмж дурдахад, Финландын сэтгүүлчид “2014 онд босогчид энэхүү эмнэлгийн цогцолборын нутаг дэвсгэрээс пуужин харвасан гэж мэдээлсэн” гэж мэдээллснийг Израилийн Батлан хамгаалах хүчний төлөөлөл дурссан байна.

Эх сурвалж: TASS, POINT
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу