УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр (2023.11.21)-ийн хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмэгтэйчүүд цэргийн алба хаах сонирхолтой болж байна. Эмэгтэйчүүд амьдрах чадвар сайтай. Эмэгтэйчүүдийг цэргийн албанд татах асуудал чухал” гэлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариуд нь “Өнөөдрийн байдлаар Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний 11 хувь нь эмэгтэй цэргийн албан хаагчид байна. Хугацаат цэргийн албанд эмэгтэйчүүдийг татах хуулийн заалт байхгүй” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу