Монголын бурхан шашинтны шинэ төвийн тэргүүн. Монголын их хүрээ хийдийн хамба, номун хан З.Санждорж өнөөдөр X Богдын талаар мэдээлэл өглөө. (2023.03.10)

Тэрбээр “2023 оны гуравдугаар сарын 8-ны өдөр XIV Далай лам Данзанжамц БНЭУ-ын Дарамсала хотод Монгол улсын Гандантэгчэнлин хийдийн хүсэлтээр авшиг хүртээх номын айлдвараа хийсэн. Энэ үеэр хамгийн эхэнд “Халх Живзундамба хувилгаан энд заларч байна” гэж хэлсэн. Түүнээс биш X Богд гэсэн үг огт хэлээгүй. Гэтэл үүнийг зохион байгуулж байгаа Гандантэгчэнлин хийдээс олон нийтэд ташаа мэдээлэл хүргэсэн.

Үүний гороор олон нийт буруу мэдээлэлтэй болж байна. Би X Богдыг эсэргүүцээд байгаа юм биш. Олон нийтийн дунд буруу ойлголт үүсээд байгааг л анхааруулж байна.

Эцэст нь нэг зүйлийг онцлоход Далай лам Монгол ирээд улс төрд нөлөө бүхий гурван хүний ач, зээ нараас X Богдыг тодруулахаар эртнээс зохион байгуулсан. Улмаар их хэмжээний шан харамж авч байгаад эмэгтэй гишүүний зээ хүүг тодруулсан. Тэр ч бүү хэл өндөр үнэтэй амины орон сууц хүртэл барьж өгсөн. Тэгэхээр X Богдын асуудал улс төртэй холбогдож байгаа юм.

Би шашны тэргүүнээ зөв сонгоосой гэж л хүсэж байна” гэлээ.

Тэрбээр 2016 онд “Далай ламын айлчлал нууцлаг байгаа ч ард түмэнд үнэнийг хэлэх нь зүйтэй. Тэрээр арваннэгдүгээр сарын 18-наас 22-ны хооронд дөрөв хоног Монголд айлчилна. Төр, засгийн удирдлагууд байрладаг Их тэнгэрт залрах юм байна. Соёлын төв өргөө, Бөхийн өргөө болон Гандантэгчэнлин хийдэд ном хурна. Гол нь X богдыг тодруулахаар ирж байгаа. Богдын хойд дүрийг тодруулахаар Монголд ирэхийг нь би хувь хүнийхээ хувьд зөвшөөрөхгүй байна” хэмээн ярьж байв.

10 БОГДЫН ТАЛААР МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. 

13 САНАЛ

  1. Ene hunii bodlogo hitad ulsiin bodlogotoi yag tohirch baina zaaval ingej samuuruulah shaardlaga baidag yumuu tabuhen ajiglaad baigaa manai buduun darga nar eeljileed beejin yavna baahan amlalt ogono Tsogtbastar yalaa

  2. Энэ лам баримттай ярихгүй бол ингэж гүжирдэж боломгүй санагдана.

  3. 10р БОГДЫНГ өр тавьж худалдаж авлаа гэж ойлгож болохуу

  4. Энэ муугийн лам гэж юу байсийн.Улаан луйварчин хулгайч.

  5. Санждорж ламтан хэдийдээ Номун Хан болоод орхив
    ГДХийдийн тэргүүн хамбатай тэрсэлдээд байх хэрэггүй
    Л болов уу даа Авгайтай гэжугаа

  6. Жавзандамба хувилгааныг тодруулна гэж Далай лам хэлсэн гэхлээр илт ойлгомжтой л байна шүү дээ.

  7. Энэ нөхөр, бас нөгөө апугийн Батсайханы алгадаад байсан даяанч баян лам энэ тэр эсэргүүцэж байгаа юу?

  8. Монголд сайн лам байдгүй бха энэ хөөрхий хүү тэгээд золиослох болж бга юум бна

  9. Санждорж ламыг хятадын тагнуул, хятадаас санхүүжиж хийдээ барьсан гэх юм билээ. Байн байн хятад явж тэдний заавраар байдаг гэсэн, яг хятадууд шиг Далай ламыг Монголд ирэхэд эсэргүүцээд гүйж явсан.

  10. Иргэн Хулан Отгонбаатар Осгонбаяр Мэндбаяр Нэргүй Санждорж тэргүүтэй бүлгэлэл БНДИАУ БНХАУлсын тагнуулын байгуулгатай шууд холбоотой бөгөөд Санждорж Мэндбаяр Нэргүй нар нь Тус улсын Хуурамч Ванчин Эрдэнэ Панчен Богд-оос даалгавартайгаар Монгол улсын Үндэсний Аюулгүй байдалд шууд заналхийлсэн Зандалчангууд мөн.Тэд Халха Жавзундамбын Аравдугаар дүрийн хувилгаан Наран гэрэлт түмэн наст Оройн чимэг Очир дарь Дээрхийн гэгээнтэний талаар нийгэмд буруу суртал явуулдаг.Эх орноосоо урвагчид

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу