Засгийн газрын өнөөдөр (2023.11.22)-ийн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар:

  • Монгол Улсын 2024 оны төсвийн хөрөнгөөр аймаг, нийслэлд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалт,
  • Ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, үйлчилгээний жагсаалт,
  • Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл,
  • Монгол Улсын шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт,
  • Монгол Улсын гадаад сурталчилгаа, олон нийттэй харилцах үйл ажиллагаанд хэрэглэх түлхүүр үг хэрэглэх талаар,
  • Идэр есийн хүйтний өвлийн амралтын үеэр авах арга хэмжээ,
  • “Шинэ сэргэлт гүүр” төслийн танилцуулга зэрэг асуудал хэлэлцэж байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу