Ховд аймгийн зарим сумдын дотуур байранд “Итгэлтэй утас” байрлуулж, хүүхдүүдэд аав, ээжтэйгээ ярих боломж бүрдүүлжээ. 

Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудастаа “Байрны хүүхдүүд аав, ээжтэйгээ байнгын харилцаа холбоотой байх боломж бүрдсэнд таатай байна. “Итгэлтэй утас” нэгж дуусахгүй, цэнэг барагдахгүй гээд хамгийн найдвартай. Удахгүй бүх сургуулиа утасгүй интернэттэй болгоно.

Хүүхдүүд маань цахим номын сангаар үйлчлүүлж, “Medle.mn”-ээc хичээл үзэхэд амар болно. “Хөдөөгийн сэргэлт” хүүхдүүдэд хүртээмжтэй мэдлэг боловсрол олгохоос эхэлнэ гэж боддог доо” хэмээн бичжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу