Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар хэвлэлд мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Цагдаагийн байгууллагын ажилтан, хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, донор зэрэг нийтийн тээврээр үнэгүй зорчдог иргэдийн автобусны картыг шинэчилж олгох, программ хангамжтай холбоотой нэлээн том дүн бүхий цахим тендер зарлах гэж байна. Үүгээр автобусаар зорчиж буй хүмүүсийг тоолдог системийг нэвтрүүлнэ. Зорчсон хүнийх нь тоогоор тухайн автобусыг санхүүжүүлдэг болно. 

Бусад иргэдийг үнэгүй зорчуулах талаар яриа гарсан. Гэхдээ санал, шийдвэр гаргаагүй. Аливаа зүйлийг үнэгүй болгоно гэдэг халамжийн бодлого руу л шилжиж байна гэсэн үг. Тийм учраас эсрэгээрээ нэг өдрийн зорчилтыг 1000 төгрөг болгох талаар яригдаж байна” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу