Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар хэвлэлд мэдээлэл өгч байна. 

Тэрбээр “УИХ-ын зарим гишүүдээс төлбөртэй бүсийн заалтаа татаач гэсэн санал өгсөн. Энэ хууль батлагдвал иргэдээс 27 мянга 500 төгрөгийг авах мэт буруу ойлголтыг нийгэмд өгсөн. Уг нь бол төлбөртэй бүс тогтоох эрхийг НИТХ авах талаар ярьсан юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад хууль санаачилсан ажлын хэсгийн гишүүд татаж авч байгаа. Бусад зохицуулалтууд хэвээр хадгалагдана гэж найдаж байна” гэлээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу