ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак Холбооны зөвлөлийн “Засгийн газрын цаг”-аар “Засгийн газар дизель түлшний экспортод тавьсан хоригоо удахгүй цуцалж магадгүй” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Нөхцөл байдал тогтворжиж, өөрчлөлтүүд гарч, өнгөрсөн долоо хоногт автобензиний экспортод тавьсан хоригийг цуцалсан. Одоо зах зээл байгаа тул ойрын хугацаанд дизель түлшний экспортын хоригийг цуцлах шийдвэр гарна гэж бодож байна” хэмээн хэлсэн байна.

ОХУ-ын Шадар сайдын хэлснээр, тус улсын ЗГХЭГ-аас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд шатахууны зах зээл дахин тэнцвэржиж, хөрөнгийн бирж дээрх үнэ нь есдүгээр сарын сүүлийн хагасаас хойш 20 орчим хувиар буурчээ.

Новак долоо хоногт дор хаяж нэг удаа газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөл байдлын талаар газрын тосны компаниуд болон бүс нутгуудынхны оролцоотойгоор Тусгай штаб хуралдсаар байна. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд бид хурдан, шуурхай шийдвэрлэж ажиллана” гэж нэмж хэлжээ.

ОХУ-ын Шадар сайд “Өнөөдөр зах зээлийн тэнцвэртэй байдал хангагдаж, үнэ тогтворжиж байна. Компаниудын шатахуун түгээх станцууд хөрөнгийн бирж дээр үнэ өссөн ч үнийн өсөлтийг инфляциас хэтрүүлэхгүй түвшинд барьсаар байгааг дахин хэлмээр байна.

Үндсэндээ шатахуун түгээх станцууд алдагдалтай ажиллаж байсан. Бие даасан шатахуун түгээх станцуудад нефтийн бүтээгдэхүүн улс даяар дунджаар 4-5 рублиэр илүү байсан нь ажиглагдсан. Одоо тэдгээр шатахуун түгээх станцууд худалдан авах боломжтой болсон тул ялгаа багассан” гэж нэмж хэлжээ.

ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн есдүгээр сарын 21-нээс дотоодын зах зээлийг тогтворжуулах зорилгоор бензин, дизель түлшний экспортыг түр хугацаагаар хориглосон шийдвэр гаргасан.

Мөн аравдугаар сарын 6-нд дотоодын зах зээлд үйлдвэрлэсэн дизель түлшний 50-иас доошгүй хувийг хангадаг үйлдвэрлэгчдэд зориулж далайн боомтоор дамжуулах хоолойгоор дизель түлш экспортлоход тавьсан хязгаарлалтыг цуцалсан. Улмаар тус улсын Засгийн газар арваннэгдүгээр сарын 17-нд автобензин экспортлохыг түр хориглосон шийдвэрээ цуцалсан билээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу