Израилийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Цачи Ханегби “Газын зурваст барьцаалагдсан зарим хүмүүсийг суллах ажиллагаа арваннэгдүгээр сарын 24-нөөс өмнө эхлэхгүй” гэж мэдэгдэв.

Тэрбээр Израилийн Засгийн газрын хэвлэлд нийтэлсэн мэдэгдэлдээ “Бидний барьцаанд байгаа хүмүүсийг суллахтай холбоотой яриа хэлэлцээнд ахиц гарч байгаа бөгөөд одоо ч үргэлжилж байна. Барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагаа талуудын хооронд байгуулсан анхны тохиролцооны дагуу Баасан гаригаас өмнө эхлэхгүй” гэж мэдэгджээ.

Өмнө нь Израилийн Засгийн газар Газын зурвасаас барьцаалагдсан 50 орчим хүнийг дөрөв хоногийн дотор буцаан өгөх төлөвлөгөөг баталж, энэ үеэр гал зогсоохоо мэдэгдсэн юм. Израилийн Хууль зүйн яам арваннэгдүгээр сарын 22-ны өглөө хэлэлцээрийн хүрээнд суллагдах боломжтой Палестины 300 хоригдлын жагсаалтыг нийтэлжээ.

Барьцаалагдсан 10 хүнийг суллахын тулд Израиль нэг өдрийн турш байлдааны ажиллагаагаа зогсоох аж. Израилийн талын мэдээлснээр, зэвсэгт дайчид 200 гаруй хүнийг барьцаалаад буй билээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу