Guns N’ Roses рок хамтлагийн гоцлол дуучин Эксл Роузыг “Пентхаус” сэтгүүлийн загвар өмсөгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан хэрэгт буруутгажээ.

Загвар өмсөгч, жүжигчин Шейла Кеннеди Нью-Йорк мужийн дээд шүүхэд Лхагва гарагт гаргасан нэхэмжлэлдээ “1989 онд Нью-Йорк хотын нэгэн шөнийн клубт Роузтэй уулзсаны дараа тэрбээр бэлгийн дарамт учруулж, хүчирхийлсэн, санаатайгаар сэтгэл санааны дарамт учруулсан” гэж дурдсан байна.

Тодорхой хэмжээний мөнгө нэхэмжилж буй тэрбээр энэ хэрэг “Роузын амжилтын оргил үед” болсон бөгөөд хөгжмийн салбарын алдартан, жүжигчний хувьд өөрийн алдар нэр, байр суурь, эрх мэдлээ ашиглан, хүчирхийлж, бэлгийн дур хүслээ хангасан” гэжээ.

Түүнээс гадна Кеннеди Нью-Йорк хотын нэгэн зочид буудлын өрөөнд болсон энхүү явдлын талаар өдгөө 61 настай Роуз тухайн үед маш их уур уцаартай байсныг дурдаад, өөрийг нь шалан дээр унагаж, үснээс нь чирж, гарыг нь барьж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн” гэж гомдолдоо бичжээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу