УИХ-ын чуулганы Баасан гараг (2023.11.24)-ийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд үг хэлэв. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Ганибал “Малчид шатахуунгүй учраас өвөлжөөндөө бууж чадахгүй байна. Үүнээс болж малаа хашаа, саравчиндаа хийж чадахгүйд хүрч, малынхаа араас явж төөрч байна. Засгийн газар ийм асуудлаа шийдэх хэрэгтэй байна.

Дахин хүний амь эрсэдсэн тохиолдолд Засгийн газраас нэхнэ шүү. Тийм учраас шатахуунаа малчдадаа хүргэж өг. Геополитикийн асуудал үүсээд байгаа бол яаралтай арга хэмжээ аваач. Дандаа л болж бүтэж байна гэх юм. Бодит амьдрал дээр болж байгаа юм алга” гэв.

Х.ТҮШИГ

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

               

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу