УИХ-ын чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдааны эхэнд УУХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр “Дизель түлш болон АИ92-т асуудал байна. Бид энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна.

Арваннэгдүгээр сарын 1-нээс 23-ны хооронд 95.300 тонн дизель түлш, 50.400 тонн АИ92 хилээр орж ирсэн.

Монгол Улсын дизель түлшний нэг сарын хэрэглээ хамгийн ихдээ 92 мянган тонн байдаг. АИ92-ийн тухайд 53 мянга орчим тонн. Мөн бид БНХАУ-аас дизель түлш импортолж байна. Өнөөдрийн байдлаар 7.6 мянган тонн түлш импортолсон. Үүгээр бид уул уурхайн томоохон компаниудаа хангаж байна” гэлээ.

Х.ТҮШИГ

                 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу