УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2023.11.24/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Тариалангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Малчдын өвөлжөө, хаваржааг хязгаарлах хэрэгтэй. Зарим малчид 2-3 өвөлжөөтэй, түүнийгээ түрээслэх тохиолдол гарч байна. Тийм учраас нэг өвөлжөөтэй байхаар хязгаарлах ёстой” гэлээ. 

Х.ТҮШИГ

                   

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу