Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун Төрийн сансар судлалын ерөнхий газрын ажилтнуудтай уулзах үеэрээ арваннэгдүгээр сарын 21-нд тойрог замд хөөргөсөн “Муллиган-1” хиймэл дагуулыг “Бүгд найрамдах улсын сансрын харуул” гэж нэрлэсэн талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлжээ.

БНАСАУ-ын удирдагч “Тагнуулын хиймэл дагуул буюу сансрын харуул, дайсагнагч хүчний цэргийн зорилго, үйл ажиллагааг байнга хянаж байдаг хүчирхэг хараатай болгох боломжийг олгосон энэхүү гайхалтай үйл явдал бол үнэлж баршгүй ялалт юм” гэж тэмдэглэсэн байна.

Тэрбээр Сансрын инженерийн албанд охины хамт арваннэгдүгээр сарын 23-нд зочилсон бөгөөд “Муллиган-1” хиймэл дагуулыг амжилттай хөөргөн, тус улсын Зэвсэгт хүчний байлдааны бэлэн байдлыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан эрдэмтэн, инженерүүдтэй зургаа татуулжээ.

Энэ үеэр Ким Жон Ун эрдэмтэд, инженерүүдэд дахин баяр хүргээд, сансар огторгуйн тагнуулын чадавхийг бий болгох дараагийн болон хэтийн зорилгодоо хүрэхийн тулд улам их хичээнгүйлэн чармайна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу