УИХ-ын чуулганы Баасан гарагийн /2023.11.24/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж “Улаанбаатар хотын утаа болон сайжруулсан шахмал түлшний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Утааг бууруулах гэсэн санал, санаачилга гэхээс илүү бүгд л арьсаа хамгаалсан байдалтайгаар асуудалд хандаж байна. Кинонд “Баяраа өөрөө ширээн дээрээс унасан” гэдэг шиг л нас барсан 57 хүн өрхөө бүтээж, нүүрсээ буруу түлснээсээ болж амиа алдсан гэх гээд байна.

Нэг их наяд төгрөг. Үүн дээр нэмээд халаагуур, гэрийн дулаалга, зуух, яндан, утаагүй нүүрс, сайжруулсан нүүрс гээд тийм хэмжээний мөнгийг сонгуулийн өмнөх жилүүдэд зарцуулсан.

Одоо зуух тараах гэж байна. Улаанбаатарын утааг багасгая гэсэн санаагаар биш иргэдийг энэ жил хуураад, сонгуульд санал авчихъя гэсэн байдлаар хандаж байна. Тэгэхээр 57 хүн нас барахгүй гээд яах юм бэ. 

Монгол Улс цахилгааны эх үүсвэргүй гээд сайд нь зарлаад байгаа биз дээ. Тийм байж яагаад халаагуур тараах гээд байгаа юм бэ. Хотод халаагуур тарааж, зүүн бүсийг цахилгаанаар хязгаарлаж байна. Энэ алсын хараатай төрийн бодлого биш.

Гараад хар. Утаа буураагүй. Гэтэл 60-70 хувиар буурсан гэж аль амаараа хэлж чадаж байгаа юм бэ. Бид Улаанбаатар хотдоо утаанд төөрөх гэж байна” гэлээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу