Цагдаагийн Ерөнхий газраас “Зариг.мн” сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгтэй холбоотой асуудлаар дараах тайлбарыг өглөө.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг:

-Цагдаагийн байгууллагад 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Unurtsetseg Naran цахим хаягаас олон нийтийн сүлжээнд илтэд худал мэдээлэл тарааж, шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд халдахаар нөлөөлсөн байж болзошгүй үйлдлийг шалгуулах гомдол ирүүлсэн асуудлыг Улсын ерөнхий прокурорын газраас Мөрдөн байцаах албанд харъяалал тогтоосон.

Үүний дагуу . Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж хүлээцтэй хандаж байсан.

Гэсэн ч цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа гомдол, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын хэрэг хуулийн хугацаатай байдаг. Тодорхой хугацаанд шийдвэр гаргах эрхзүйн зохицуулалттай.

ШЕЗ-өөс ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэнтэй холбогдуулан тухайн иргэнийг удаа дараа дуудсан боловч ирээгүй учраас.

Өнөөдрийн хувьд . Н.Өнөрцэцэгийн хувьд энэ асуудалд анхнаасаа гэрч байгаагүй. ШЕЗ-өөс ирүүлсэн гомдолд тухайн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй этгээдийг шууд нэр заасан учраас гэрчээр дуудан мэдүүлэг авах хууль зүйн зохицуулалт байхгүй.

Цагдаагийн газраас хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа нь Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаж байна. Тухайн иргэний хувьд прокурорын гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл дээд шатны прокурорын байгууллагад өөрөө гомдол гаргах, хянуулах эрхтэй.

гэв.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу