Dobu.mn сайт өнгөрч буй долоо хоногт болсон үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

ЦЭРГИЙН АЛБА ХААХААР ЯВААД АМИА АЛДСАН, ХОХИРСОН ИРГЭДИЙН АР ГЭРИЙНХЭН АМ НЭЭВ

Монголчууд өнгөрсөн долоо хоногт залуус цэргийн алба хаахаар яваад амиа алдаж, эрэмдэг зэрэмдэг болсоор буй асуудлыг хөндөв. Уг асуудлаар “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг зохион байгуулж, хохирсон цэргүүдийн ар гэрийнхэн болон албаныхан оролцсон юм.

Хэлэлцүүлгийн тоймыг унших: https://www.dobu.mn/?p=34256

ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХЯТАДААР “ЯРИУЛСАН” ЗАЛУУСЫГ БАРИВЧЛАВ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятад хэлээр ярьж буй мэт бичлэгийг нэр бүхий хаягаас цахим сүлжээнд байршуулсан билээ. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий, Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээлэл болохыг Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлж, бичлэг хийсэн хоёр монгол иргэнийг баривчлан, шалгаж буйгаа мэдэгдэв. Мөн уг асуудлаар БНХАУ-ын хуулийн байгууллагад хандсаны дагуу мөн ажиллагаа явагдаж эхэлжээ. 

Энэ талаарх мэдээг унших: https://www.dobu.mn/?p=33903

 2028 ОНООС МЕТРОГООР ЗОРЧИНО

Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор хийж хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 2024-2027 оны хооронд метро барихыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ холбогдох сайд нарт үүрэгджээ. Энэ талаар Түжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан мэдээлж, “2024 оны зургадугаар сард метро барих ажлыг нээж, 2027 онд барилгын ажлыг нь дуусгаад, 2028 оноос метрог ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” хэмээв. 

Энэ талаарх мэдээг үзэх: https://www.facebook.com/Dobu.mn/videos/858746982556509/

МОНГОЛД ЭНД “ТАМГАГҮЙ ТӨР”-ИЙН ТАЛААР МАРГААН ӨРНҮҮЛЖ, АНГЛИД ТОГЛОЛТЫН ТАСАЛБАР НЬ ОЛДОХОО БОЛИВ

Ардын Уран Зохиолч, Төрийн шагналт, яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны бичсэн “Тамгагүй төр” жүжгийг “Херo энтертаймент”-ийн Ерөнхий найруулагч Б.Баатар 2022 онд физикл драм хэлбэрээр шинэчлэн найруулсан билээ. Тус жүжгийг Их Британийн Лондон хотын төв театрын тайзнаа “The Mongol Khan” нэртэйгээр тоглож буй бөгөөд Монгол Улс, Их Британи улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Лондон хотноо энэ сарын 17-ны өдрөөс ирэх сарын 3 хүртэл толилуулах юм. 

Уг жүжгийн талаар тус улсын хэвлэлүүдэд олон шүүмж гарсаар байна. Тэдгээр шүүмжийг уншсан монголчууд энд маргаан өрнүүлсэн юм.

Бид энд маргаан өрнүүлж буй ч Их Британд эрчийг авчээ. Жүжгийг 14:00, 19:00 цагуудаас өдөрт хоёр удаа тоглож буй ч тасалбар нь олдохоо больсон тул дахин нэмэлтээр тоглохоор болсон байна.

“The Telegraph” сонинд нийтлэгдсэн шүүмжийг унших: https://www.dobu.mn/?p=34349

/Жүжгийн талаар сайн, муу маш олон шүүмж гарсан бөгөөд бид нэгийг нь орчуулан хүргэсэн гэдгийг тодотгоё/

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу