Нүүрсний хулгайг хянан шалгах УИХ-ын түр хороо маргааш /2023.11.27/ хуралдаж, сонсголын тов болон сонсголд дуудах гэрчүүдийн нэрийг зарлахаар болжээ. 

Энэ талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу маргааш буюу 2023.11.27-ны өдөр хуралдаж нүүрсний хэргийг хянан шалгах нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна.

Хуульд зааснаар сонсголоос 7 хоногийн өмнө Түр хороо, товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны арванхоёрдугаар сарын 4-8, 16-22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна” хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Х.ТҮШИГ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу