Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Польшийн тээвэрлэгчид шалган нэвтрүүлэх боомтуудыг “бүсэлсэн”-тэй холбоотой нөхцөл байдлын талаар тайлбар өгөхдөө “Украин улс хөршүүдийнхээ “улс төрийн алхмууд”-аас болж хил дээр ихээхэн хүндрэлтэй тулгарч байна” гэж мэдэгджээ.

Киевт болсон “Grain from Ukraine” дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр тэрбээр “Бид юуны өмнө хөршүүдийн улс төрийн зарим алхмуудаас болж хил дээр хүндрэлтэй нүүр тулж байна. Маш тэнцвэртэй бодлого явуулах хэрэгтэй. Бидэнд төлөвлөгөө бий” гэж хэлжээ.

Зеленский “Одоо зарим асуудлаас болж хил дээр шинэ сорилтууд тулгарч байна. Би хөршүүддээ бага зэрэг хугацаа өгөх хэрэгтэй гэж бодож байна” гэж нэмж хэлжээ.

Польшийн тээвэрлэгчид арваннэгдүгээр сарын 6-наас зүүн хөрштэйгөө хиллэдэг авто замын шалган нэвтрүүлэх боомтуудыг хааж эхэлсэн. Тэд Украины арилжааны тээвэрлэгчдийн зөвшөөрлийн системийг сэргээх (Украины Зэвсэгт хүчинд үзүүлэх хүмүүнлэгийн тусламж, хангамжийг эс тооцон), 2022 оны хоёрдугаар сараас хойш Украинд байгуулагдсан компаниудын лицензийг түдгэлзүүлэх, хяналт шалгалт хийх, зорчигчдын болон ачаатай тээврийн хэрэгслүүдийг тусгаарлахыг шаарджээ.

Ягодин, Краковец, Рава-Русская гэсэн гурван хяналтын цэгт ачааны автомашинуудын хөдөлгөөнд саад учирсан хэвээр аж. Киев, Варшавын хэлэлцээ өнөөг хүртэл үр дүнд хүрээгүй байна.

Польшийн эсэргүүцэгчдийн үйлдлийг буруушаасан улс орнууд хуулийн дагуу үйл ажиллагаа эхлүүлнэ гэж өнгөрсөн долоо хоногт Klimenko.time хэвлэл Украины олон улсын авто тээвэрчдийн холбооны мэдээллээс иш татан мэдээлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу