ОХУ-ын Батлан ​​хамгаалах яамнаас “Бямба гарагийн шөнө Москва, Тула, Калуга, Брянск мужуудын нутаг дэвсгэрт Украины 11 нисгэгчгүй онгоц (дрон)-ыг устгасан бол Ням гарагийн орой нэмж есөн нисгэгчгүй онгоцыг мөн ижил бүс нутагт устгасан” гэж мэдэгджээ.

Тула мужийн захирагч Алексей Дюмин “ОХУ-ын Тула мужид нисгэгчгүй онгоцуудын нэг орон сууцны байшинг мөргөсний улмаас цонхууд нь хагарч, нэг хүний ​​бие бага зэрэг зүсэгдсэн” гэж хэлсэн байна.

Бүгд Найрамдах Донецк Ард Улс (БНДАУ)-ын тэргүүн Денис Пушилин “Халдлагын улмаас БНДАУ-ыг онилон, эрчим хүчний системийг гэмтээж, бүс нутгийн зарим хэсэг нэг шөнийн турш цахилгаангүй байсан” гэж мэдэгдэв.

Пушилин Ням гарагт Telegram хуудастаа “Нөхцөл байдал хүнд байна” гээд, “Ажил үргэлжилж байна, иргэдээ аь болох богино хугацаанд дулаан, цахилгаанаар хангахын тулд чармайн ажиллаж байна” гэж бичжээ.

ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам “Өнгөрсөн Ням гарагт Москвагийн цагаар 11.00 цагийн орчимд, агаарын довтолгооноос хамгаалах систем Азовын тэнгис дээр С-200 зенитийн довтолгооноос хамгаалах хоёр пуужин устгасан” гэж мэдэгджээ.

Энэхүү халдлагууд Украины нийслэл Киев рүү бүрэн хэмжээний дайралт хийж эхэлснээс хойш Оросын нисгэгчгүй онгоцуудын хамгийн том халдлага болсон талаар орон нутгийн албаны хүмүүс мэдэгдсэн байна.

Киевт болсон халдлагын улмаас хотын төвийн 77 орон сууцны барилга, 120 байгууллага Бямба гарагт түр хугацаагаар цахилгаангүй болсон бөгөөд орой нь цахилгаан эргэн хэвэндээ орсон байна.

Цаг агаар хүйтрэхийн хэрээр Украин Орос улс эрчим хүчний дэд бүтцэд нь байнга халдлага үйлдэж байсан өнгөрсөн өвлийн үйл явдал давтагдах вий гэж болгоомжилж байгаа ажээ.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу