Өнөөдөр /2023.11.27/ болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

10.00 ЦАГТ:

УИХ дахь намуудын бүлгүүд болон ажлын хэсгийн хуралдаан болно. 

11.00 ЦАГТ: 

“Нью-Хоризонс Монкон оффис”-т: (ЭМЯ-ны чанх урд) “ONDO” компанийн үүсгэн байгуулагчид хэрэглэгчдэдээ өөрсдийн эзэмшлийн хувиасаа бэлэг болгон өгөх шийдвэр гаргасан тухайгаа мэдээлнэ. Утас: 9510-1679

11.30 ЦАГТ:

“ЗМ” сонины мэдээллийн төвд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигч Н.Очбадрахыг шүүгчээр томилохыг эсэргүүцэж мэдээлэл хийнэ.

12.00 ЦАГТ: 

-Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд орсон зарим заалтын талаар “Шинэ нам”-аас мэдээлэл хийнэ.

БУСАД

“Өвлийн идэш-2023” өргөтгөсөн худалдааг ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нийслэлийн 10 байршилд эхлүүлж байна.

Н.УЯНГА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу