УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдана. Энэхүү хуралдаанаар

  • Түр хорооны сонсголын тов тогтоох
  • Сонсголд гэрчээр дуудах тухай
  • Нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай тус тус хэлэлцэх аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу хуралдаж, нүүрсний хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлаж дуудна.

Хуульд зааснаар Түр хороо сонсголоос долоо хоногийн өмнө товыг тогтоож, гэрчийг дуудах хуультай юм. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг энэ оны арванхоёрдугаар сарын 4-нөөс 8, 16-наас 22-ны өдрүүдэд хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөөд байна” хэмээсэн юм.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу