УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдлаа. Тус хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах асуудлыг хэлэлцсэн.

Улмаар эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж, дөрвөн асуудлын хүрээнд 175 хүнийг гэрчээр дуудахаар зарлалаа. 

Сонсох дөрвөн асуудал:

  • “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын ажиллагаа
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-д эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн ерөнхий мэдээлэл
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023.10 сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа

Эхний сонсголд, улстөрд нөлөө бүхий дараах этгээдүүдийг дууджээ. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы гэргий н.Эрдэнэцэцэг болон Өмнөговь аймгийн ИТХ-ын гишүүд, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг, Д.Ариунболд, Я.Батсуурь нарын 175 хүнийг дуудсан байна.

  • Аймгуудын ИТХ-ын гишүүдээс Б.Бадараа, Б.Батаа, Б.Мятав, Б.Дэндэвсан, Б.Цэвээн, Ж.Отгонбаяр, Ж.Сандаг, Л.Цэцэг-Өлзий, Н.Хүрлээ, Н.Амарзаяа, Н.Амгалан, Н.Энхбат, Р.Бадрах, Т.Золжаргал, Х.Батболд, Х.Түмэндэлгэр, Ц.Доржсүрэн, Ц.Баттулга, Ц.Бяцхансүх, Ч.Жаргалсайхан, А.Идэрцог, Б.Түвшинбаяр, Б.Эрдэнэ-Очир, В.Мөнхбат, Д.Мядагсүрэн, Л.Батчулуун, С.Сумъяа, С.Мөнхбаяр, Х.Түмэнбаяр, Ш.Баянбат, Р.Сэддорж, Б.Нарантуяа, Б.Мөнхбаатар, Г.Ганчимэг, Д.Ганболд, ДДагвадорж, Д.Эрдэнбаяр, Ц.Даваацэрэн, Ц.Мөнхдэлгэр, С.Мөнхжаргал, Б.Содномцэрэн, Г.Шүрэнхишиг, И.Амарсанаа, н.Цэцэг-Өлзий, Ж.Доржсүрэн, Н.Лхагвадорж, П.Мөнхтуул, Р.Зоригтбаатар, Ц.Батсайхан, н.Нэхийт, н.Оюун-Эрдэнэ, н.Золжаргал, Г.Алтансүх нарыг дуудав. 
  • Аудитын компанийн захирлууд: Пүрэвдулам, Тунгалаг, Билэгсайхан, Энхжаргал,
  • Өмнөговь аймгийн Аудитын газрын дарга нар: Отгонбаяр, Алтанзаяа, Хонгорзул, Цэрэнбаяр, Д.Артаг, Б.Батсүрэн, Э.Болд-Эрдэнэ нарыг нэрлэлээ.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. […] Улмаар эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж, дөрвөн асуудлын хүрээнд 175 хүнийг гэрчээр дуудахаар зарлалаа.  […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу