УИХ-ын “Нүүрсний хулгай”-г хянан шалгах Түр хороо өнөөдөр (2023.11.27) хуралдлаа. Тус хуралдаанаар нүүрсний хэргийг хянан шалгах, нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын албан ёсны товыг зарлаж, холбогдох гэрчийн нэрийг зарлах асуудлыг хэлэлцсэн.

Улмаар эхний сонсголыг арванхоёрдугаар сарын 4-нөөс 7-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж, дөрвөн асуудлын хүрээнд 175 хүнийг гэрчээр дуудаж буйгаа зарлав.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Гэрчүүдийн нэрс дунд УИХ дахь Ардчилсан намын гишүүд байна. Олон нийтийн сонсголд дуудах шаардлагатай гэгддэг Н.Наранбаатар, Ш.Раднаасэд гэх мэт МАН-ын гишүүдийн нэр алга?

-“Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой асуудлууд хоёр дахь сонсголоор яригдана. Тухайн сонсголоос долоо хоногийн өмнө буюу арванхоёрдугаар сарын 11-нд таны асууж байгаа хүмүүсийг дуудна.  Мөн тэнд Т.Аюурсайхан дуудагдана.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу