Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас энэ сарын 16-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт явган хүний зам дээр согтуудаа өмсөж явсан хувцсаа тайлж, газарт шидэн, орилж, олон нийтийг үл хүндэтгэн танхайрсан иргэнд баривчлах шийтгэл оноосон байна.

Дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн хэрэг нээж, албадлагын арга хэмжээ авахуулах санал шүүхэд хүргүүлжээ. Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн холбогдогч этгээдэд 25 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.

Мөн Баянгол дүүргийн цагдаагийн газраас иргэн Н энэ сарын 18-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэрт “Toyota” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн, хэл амаар доромжилж танхайрчээ.

Энэ үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар 250 нэгжтэй тэнцэх 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу